2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
02:00
S32
-3°
03:00
S32
-4°
04:00
S32
-3°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд харилцагч та бүхэнд еврогийн нууцлалыг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 9
Сурталчилгаа

500 EURO

 

 

  1. Цаас

Дэвсгэртийг гараараа мэдрэхэд хатуу, сэрчигнэсэн байна.

  1. Товгор хэвлэлт

Дэвсгэртийн нүүрэн талыг хуруугаар тэмтрэхэд зарим хэсэгт товгор хэвлэлт мэдрэгдэнэ.

  1. Усан хээ

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж, харахад бүдэг зураг болон дэвсгэртийн дүн харагдана. Хэрэв дэвсгэртийг хар бараан гадаргуу дээр тавьж харвал усан хээ бараан болж харагдана.

  1. Металл утас

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэрт дундуур гүйлгэсэн нууцлал бүхий металл утас харагдана. Уг металл утас дээр маш жижгээр EURO 500 гэж бичсэн байна.

  1. Нэвт харагдах тоо

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж харахад нүүрэн талын зүүн дээд талд болон арын нүүрний баруун дээд буланд байрлах дүрсүүд нийлж, дэвсгэртийн нэрлэсэн дүн болно.

  1. Холограмм

Дэвсгэртийг налуулж барихад холограмм дээр мөнгөн дэвсгэртийн нэрлэсэн дүн, цонх, эсвэл гарц хаалганы дүрс харагдана.

  1. Өнгө нь солигддог /тоо/

Дэвсгэртийг налуулж харахад дэвсгэртийн арын нүүрний баруун доод буланд байрлах нэрлэсэн дүн нь нил ягаан өнгөнөөс олив ногоон, эсвэл бор өнгөтэй болж өөрчлөгдөнө.

  1.  Микро бичилт

Дэвсгэртийн зарим хэсэгт маш жижиг бичилтийг харах боломжтой. Микро бичилтүүдийг энгийн нүдээр харахад нарийн зураас мэт харагдах боловч томруулдаг шилээр уншигдах боломжтой. ЕВРО 500 гэсэн англи, грек бичилт нь маш жижиг хэмжээтэй ч, гаргацтай, тод байна.

  1. Хэт ягаан туяа

Хэт ягаан туяагаар шалгахад дэвсгэртийн цаас гэрэлтэхгүй. Цаасанд шигтгэсэн улаан, хөх, ногоон утаснууд гэрэлтэж харагдана, Европын холбооны далбаа ногоон өнгөтэй харагдах ба однууд нь улбар шар өнгөтэй болно. Европын төв банкны ерөнхийлөгчийн гарын үсэг ногоон өнгөтэй болж харагдана. Нүүрэн талын төв хэсэгт байрлах том однууд болон жижиг цагирагууд улбар шар өнгөөр гэрэлтэнэ. Арын нүүрний газрын зураг, гүүр, нэрлэсэн дүн шар өнгөтэй харагдана.

200 EURO

 

 

  1. Цаас

Дэвсгэртийг гараараа мэдрэхэд хатуу, сэрчигнэсэн байна.

  1. Товгор хэвлэлт

Дэвсгэртийн нүүрэн талыг хуруугаар тэмтрэхэд зарим хэсэгт товгор хэвлэлт мэдрэгдэнэ.

  1. Усан хээ

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж, харахад бүдэг зураг болон дэвсгэртийн дүн харагдана. Хэрэв дэвсгэртийг хар бараан гадаргуу дээр тавьж харвал усан хээ бараан болж харагдана.

  1. Нууцлал бүхий металл утас

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэрт дундуур гүйлгэсэн нууцлал бүхий металл утас харагдана. Металл утас дээр маш жижгээр EURO 200 гэж бичсэн байна.

  1. Нэвт харагдах тоо

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж харахад нүүрэн талын зүүн дээд талд болон арын нүүрний баруун дээд буланд байрлах дүрсүүд нийлж, дэвсгэртийн нэрлэсэн дүн болно.

  1. Холограмм

Дэвсгэртийг налуулж барихад холограмм дээр мөнгөн дэвсгэртийн нэрлэсэн дүн, цонх, эсвэл гарц хаалганы дүрс харагдана.

  1. Өнгө нь хувирдаг тоо

Дэвсгэртийг налуулж харахад дэвсгэртийн арын нүүрний баруун доод буланд байрлах нэрлэсэн дүн нь нил ягаан өнгөнөөс олив ногоон, эсвэл бор өнгөтэй болж өөрчлөгдөнө.

  1. Микро бичилт

Дэвсгэртийн зарим хэсэгт маш жижиг бичилтийг харах боломжтой. Микро бичилтүүдийг энгийн нүдээр харахад нарийн зураас мэт харагдах боловч томруулдаг шилээр уншигдана. Микро бичилт нь маш жижиг хэмжээтэй хэдий ч, гаргацтай, тод байна.

  1. Хэт ягаан туяа

Хэт улаан туяанд дэвсгэртийн цаас өөрөө гэрэлтэхгүй. Цаасанд шигтгэсэн улаан, хөх, ногоон утаснууд гэрэлтэж харагдана, Европын холбооны далбаа ногоон өнгөтэй харагдах ба однууд нь улбар шар өнгөтэй болно. Европын төв банкны ерөнхийлөгчийн гарын үсэг ногоон өнгөтэй болж харагдана. Нүүрэн талын төв хэсэгт байрлах том однууд болон жижиг цагирагууд улбар шар өнгөөр гэрэлтэнэ. Арын нүүрний газрын зураг, гүүр, нэрлэсэн дүн шар өнгөөр харагдана.

100 EURО

 

 

  1. Цаас

Дэвсгэртийг гараараа мэдрэхэд хатуу, сэрчигнэсэн байна.

  1. Товгор хэвлэлт

Дэвсгэртийн нүүрэн талыг хуруугаар тэмтрэхэд зарим хэсэгт товгор хэвлэлт мэдрэгдэнэ.

  1. Усан хээ

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж, харахад бүдэг зураг болон дэвсгэртийн дүн харагдана. Хэрэв дэвсгэртийг хар бараан гадаргуу дээр тавьж харвал усан хээ бараан болж харагдана.

  1. Нууцлал бүхий металл утас

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн дундуур босоо гүйлгэсэн нууцлал бүхий металл утас харагдана. Металл утас дээр маш жижгээр EURO 100 гэж бичсэн байна.

  1. Нэвт харагдах тоо

Дэвсгэртийг гэрлийн эсрэг барьж харахад нүүрэн талын зүүн дээд талд болон арын нүүрний баруун дээд буланд байрлах дүрсүүд нийлж, дэвсгэртийн нэрлэсэн дүн болно.

  1. Холограмм

Дэвсгэртийг налуулж барихад холограмм дээр мөнгөн дэвсгэртийн нэрлэсэн дүн, цонх, эсвэл гарц хаалганы дүрс харагдана.

  1. Өнгө нь хувирдаг тоо

Дэвсгэртийг налуулж харахад дэвсгэртийн арын нүүрний баруун доод буланд байрлах нэрлэсэн дүн нь нил ягаан өнгөнөөс олив ногоон, эсвэл бор өнгөтэй болж өөрчлөгдөнө.

  1. Микро бичилт

Дэвсгэртийн зарим хэсэгт маш жижиг бичилтийг харах боломжтой. Микро бичилтүүдийг энгийн нүдээр харахад нарийн зураас мэт харагдах боловч томруулдаг шилээр уншигдах боломжтой. Микро бичилт нь маш жижиг хэмжээтэй хэдий ч,  гаргацтай, тод байна.

  1. Хэт ягаан туяа

Хэт улаан туяанд дэвсгэртийн цаас өөрөө гэрэлтэхгүй. Цаасанд шигтгэсэн улаан, хөх, ногоон утаснууд гэрэлтэж харагдана, Европын холбооны далбаа ногоон өнгөтэй харагдах ба однууд нь улбар шар өнгөтэй болно. Европын төв банкны ерөнхийлөгчийн гарын үсэг ногоон өнгөтэй болж харагдана. Нүүрэн талын төв хэсэгт байрлах том однууд болон жижиг цагирагууд улбар шар өнгөөр гэрэлтэнэ. Арын нүүрний газрын зураг, гүүр, нэрлэсэн дүн шар өнгөөр харагдана.

50 EURО

 

 

  1. Цаасыг мэдэр

Дэвсгэртийг гараараа мэдрэхэд хатуу, сэрчигнэсэн байна.

  1. Товгор хэвлэлт

Дэвсгэртийн нүүрэн талыг хуруугаар тэмтрэхэд зүүн болон баруун ирмэгээр товгор богино зураасууд байна. Энэ нь харааны бэрхшээлтэй хүмүүс дэвсгэртийг танихад хялбар байхаар хийгдсэн. Дэвсгэртийн үндсэн зураг, үсгүүд болон том 50 гэсэн тоо мөн товгор байна.

  1. Холограмм дахь хөрөг

Дэвсгэртийг гэрлийн эсрэг харахад холограммын дээд хэсэгт байрлах цонх нэвт харагдах ба Европын бэлэгдэл тэмдэг /эмэгтэй/ дэвсгэртийн аль аль талаас нь харагдана. Дэвсгэртийг налуулахад цонхон дотор солонгорсон өнгөтэй шугамуудаар хүрээлэгдсэн 50 гэсэн тоо харагдана. 

  1. Хөрөг усан хээ

Гэрлийн эсрэг харахад бүдэг зураг тодрох бөгөөд Европын бэлэг тэмдэг /эмэгтэй/ хөрөг, дэвсгэртийн дүн, үндсэн зураг (байшин) харагдана. Хэрэв дэвсгэртийг хар бараан гадаргуу дээр тавьж харвал усан хээ бараан болж харагдана.

  1. Нууцлал бүхий металл утас

Дэвсгэртийг гэрлийн эсрэг харахад нууцлал бүхий металл утас бараантаж харагдана. Түүн дээр  еврогийн тэмдэг € болон дэвсгэртийн дүнг маш жижгээр, цагаан өнгөөр бичсэн байна.

  1. Холограмм

Дэвсгэртийг налуулахад дэвсгэртийн баруун талд байрлах мөнгөлөг туузан дээр Европын бэлэгдэл  хөрөг,  еврогийн тэмдэг €, үндсэн зураг, 50 гэсэн тоо харагдана.

  1. Номин өнгөтэй тоо

Дэвсгэртийг налуулахад зүүн доод булан дахь гялгар, номин цэнхэр 50 тоон дээр гэрэл дээш, доош шилжих эффект ажиглагдана. Түүнчлэн 50 гэсэн тооны өнгө номин ногооноос гүн хөх болж өөрчлөгдөнө. 

 

x