Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Насанд хүрснийг батлах гол 50 шинжийг Британичууд нэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Британий Endsleigh Insurance Services компанийн судалгааны баг саяхан 2,000 хүнийг оролцуулсан санал асуулга зохион байгуулж, насанд хүрсэн хүний хамгийн гол 50 шинжийг тодруулжээ.

Мөн энэ судалгаагаар Британичууд хүн 25 насанд хүрснээр насанд хүрсэнд тооцогдоно гэж дүгнэсэн нь хууль ёсны наснаас 7 насаар хойшлуулсан хэрэг байв.

Ерөнхийдөө хүмүүс эдийн засгийн хувьд бие дааж, төлөвшихийг насанд хүрсэн хүний гол шинж чанар гэж үзсэн байна. Ингээд тэдний тодорхойлсон гол 50 шинжийг жагсааж үзүүлье.

  1. Өрхийн хэрэглээний зардлаа төлж чаддаг байх (цахилгаан, байр, дулаан г.м)
  2. Хувцсаа угааж, индүүдэж чаддаг
  3. Төсөв гаргаж сурах
  4. Эцэг эхийн гэрээс тусдаа гарах
  5. Даатгалаа төлдөг байх
  6. Орон байраа худалдаж, эсвэл моргэйжээр авах
  7. Санхүүгийн шийдвэртээ эцэг эхийн нөлөөг оруулахгүй байх
  8. Тэтгэврийн хуримтлалаа үүсгэдэг байх
  9. Гэрээ цэвэрхэн байлгадаг байх
  10. Хоол хүнсээ цуглуулдаг байх
  11. Хүүхэдтэй болох
  12. Цаг төлөвлөж чаддаг байх
  13. Хүсэл мөрөөдлөө жагсаан бичсэн байх
  14. Орой үдэш зугаацаж чаддаг байх
  15. Хоол хийж чаддаг байх
  16. Мэдээлэл авч чаддаг байх
  17. Зээлийн карттай болох
  18. Бусдын гарыг цайлгаж сурах
  19. Хадгаламжтай болох
  20. Унтахаасаа өмнө бохирдуулсан сав суулгаа цэвэрлэж сурах
  21. ISA гэх мэт санхүүгийн нэр томъёог ойлгодог байх
  22. Тоос сорогчтой болох
  23. Цэцэрлэгжүүлэх ажлыг сонирхдог байх
  24. Хаях болсон зүйлийг дахин ашиглаж сурах
  25. Радиатороос хий авч чаддаг байх
  26. Банкны данстай байх
  27. Улс төрийн үзэл бодолтой болох
  28. Гэрлийн чийдэн сольж чаддаг байх
  29. Хүү тооцож сурах
  30. Зүлэг тэгшлэгчтэй болох
  31. Амралтын өдрөөр эцэг эхийнхээ хоолыг буудахгүй болох
  32. Бусдад оройн зоог барьж сурах
  33. Хүмүүстэй гар барьж мэндэлж сурах
  34. Машин авч чаддаг байх
  35. Аяга таваг угаагч авахаас татгалздаг байх
  36. Гэртээ засвар хийж чаддаг байх
  37. Амралтын өдрийг дураараа өнгөрөөж чаддаг байх
  38. Оройн 11 цагаас өмнө орондоо ордог байх
  39. Ээж тань ямар нэг зүйл дээр зөвлөгөө авдаг болох
  40. Дэлгүүрээс дандаа хамгийн хямд дарс авдаггүй болох
  41. Эдийн засгийн сэдвээр бусадтай ярилцдаг болох
  42. Орой үдэш гарахдаа эрсдэлгүй, дулаан хувцаслаж сурах
  43. Хийх ажлаа жагсааж сурах
  44. Машины дугуй сольж чаддаг байх
  45. Жорын дагуу хоол хийж чадах
  46. Музей, уран зургийн галлерейд таашаал авч сурах
  47. Календарьтай байх
  48. Тэжээвэр амьтантай байх
  49. Аяга тавагны сайн хэрэгсэлтэй байх
  50. Амралтын өдрөөр сонин авч уншдаг байх

 

Эх сурвалж: Independent