Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

УИХ дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах саналыг ирүүлжээ.

Уг саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Байнгын хорооны саналтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулсан УИХ-ын тогтоолыг баталлаа.