Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна.
Газрын алба нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг, ялангуяа иргэний нэр дээрх дансанд мөнгө хурааж авдаггүй болохыг мэдэгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлээ.