Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхжаргал: Нурууны хагалгааны 50-иас илүү хувийг нь дискний хагалгаа эзэлж байна

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 8 сарын 30
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Монголчуудын өвчлөлийн зонхилох хувийг эзлэх болсон нуруу нугасны өвчлөлийн талаар Сонгдо эмнэлгийн мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч А.Энхжаргалтай ярилцлаа.

- Нурууны өвчлөл хүн амын дунд их болжээ. Энэ төрлийн өвчний шалтгаан юу байдаг юм бол? 

 -Нурууны өвчлөл гэвэл дотроо олон янз бий. Тэр дундаа манай эмнэлэгт орж байгаа нурууны хагалгааны 50-иас илүү хувийг нь дискний хагалгаа эзэлж байна. Хүмүүсийн мэддэгээр дискний хагалгаа гэдэг маань өнөөх нурууны суулт юм.

Сүүлийн үед хөдөлмөрийн насны залуус буюу 18-40 насныхан бүсэлхий нурууны дискний ( мөгөөрсөн жийргэвч) хагалгаанууд хийлгэх болсон учир энэ талаар илүү тодруулж, дэлгэрэнгүй ярья.

Мөгөөрсөн жийргэвч буюу дискний цүлхийлт олон шалтгаанаас үүсдэг. Тэдгээр шалтгааны тэргүүнд суугаа ажил, дээр нь нэмээд хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, гэмтэлүүдзарим тохиолдолд бага хувиар удамшлын нөлөөлөл ч байна. Тэр дундаа өдөр шөнөгүй суугаа байдлаас ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нурууны суулт гэдэг юм маш их үүсч байдаг. Яагаад вэ гэвэл нэгт, гэмтлийн буюу өндрөөс үсэрч буух, хүнд юм өргөх зэргээс болж бүсэлхий нурууны жийргэвчийн гаднах хальс нь урагдаж даралт өгөхөөр диск нь урагдсан газарлуугаа улам түрж цүлхийлт үүсдэг. Хоёрт, мөгөөрсөн жийргэвчийн хөгшрөлтийн үе гэж бий. Энэ нь шим тэжээлийн солилцлын өөрчлөлт буюу дегенератив өөрчлөлт юм. Ийм өөрчлөлт өгөхөөр диск нь шингэнээ алдан хатуурч нуруунд ачаалал ирэхэд даах, буцаад хэвэндээ орох чадвар нь алдагддаг.

Хүн бол ажлаа хийн босч суухаас эхлээд машин барих, хүүхдээ тэврэх, өргөх гэхчилэн хэвтэхээс бусад үед хором бүрт хөдөлж байдаг. Тэр болгоноос нуруунд даралт ирж байдаг. Тэр даралт нь нь нуруунд шууд ачаалал болж суулт улам нэмэгдээд ирэхээр өнөөх диск нь наашаа цүлхийж улмаар нугасныхаа хөндий рүү цүлхийдэг. Ингэж өөрчлөлт орсноор мэдрэлийнхээ ёзоор, мэдрэлээ дараад өвдөлт өгдөг. Энэ маань хүндэрч цаашаа хүнд шат руугаа ороод ирэхэд хагалгааны асуудал хөндөгддөг гэсэн үг. 

- Нурууны суулт боллоо гэдэг зовиур яаж мэдэгдэх вэ? 

- Ер нь бол нурууны зовиур янз бүрээр илэрдэг. Гэхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж дискний гаралтай байна уу, булчингийн өвдөлт байна уу, нурууны холбоос  эдүүдийнх юм уу гэдгийг оношлуулна. Үнэхээр нурууныгаралтай өвдөлт бол дэс дараатайгаар төлөвлөнө. Эхлээд оношоо тодруулна, дараа нь эмчилгээгээ төлөвлөнө.

Ингэж төлөвлөхдөө эхлээд эмийн эмчилгээ, физик эмчилгээ буюу хэсэг газрын дулааны болон бариа массаж, булчин суллах эмчилгээ, зориулалтын дасгалуудыг хийнэ.

Бүр цаашилбал цүлхийсэн нугасаа шахаж, мэдрэлийн ёзоороо шахсан бол тариа хийх зэргээр эмчилдэг. 

- Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт хэр давтамжтай орох хэрэгтэй вэ? 

- Нурууны өвчлөлийн хувьд хүн өөрөө жингээ зохистой хэмжээнд бариад, өдөр бүр2-3 удаа 5-10 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг, нуруунд хал балгүй ажил хийх юм бол өвдөхгүй байх боломжтой. Гэхдээ хүний нас нэмэгдэхийн хэрээр нурууны яс өөрчлөлтөнд орж байдаг.

35-аас 40 насны хүмүүсийн нуруу ерөнхийдөө өөрчлөлттэй болж эхэлдэг. Холбогч эдүүд нь хатуурч, диксний, үений хөгшрөлтүүд явагддаг. Тиймээс 35-40 наснаас дээш нурууны урьдчилан сэргийлэх үзлэгт ороход буруудахгүй. 

- Нурууны өвчиндөө эм уух, наалт наах, татлага хийлгэж эдгэнэ гэсэн ойлголт бий юу? 

- Нуруу өвдөөд байна гэсэн ч ажлаа хийгээд зав гарсангүй гэж яваад, эм ууж, наалт хэрэглэсээр өвдөлт нь бүр хүчтэй болоод тэсэхээ байхаараа ирж үзүүлэх нь бий. Тэр үед нурууны өвчин нь хүндрээд өөрчлөлтүүд орчихсон, дараагийнхаа үе шат руу шилжиж хүндэрсэн байдаг.

Нурууны наалт, тос, эм бол бүгд л өвчин намдаах эмчилгээ. Нурууны гаатай наалт гэхэд хэсэг газрын үрэвслийг намжаах, өвдөлт намдаахаар хүмүүс эдгэчихсэн юм шиг төсөөлдөг. Тэгтэл нуруу нь өвдөөд байгаа цаад шалтгааныг нь олохгүй бол хэсэг хугацааны дараа нуруу нь өөрчлөлтөнд орж улам хүндэрдэг.

Татлага бол физик эмчилгээний хэлбэр л дээ. Нурууны суултын үед хийхэд үр дүнтэй. Харин оношоо бүрэн  тодруулалгүй дурын амралтын төв, мэргэжлийн бус хүнээр татлага хийлгэх нь буруу. Бүр нэмж гэмтэл учруулах эрсдэлтэй. 

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.