Сар шинийн баяраа өнгөтэй өөдтэйхэн тэмдэглэхийн тулд нэг айл дунджаар 800 мянгаас 1 сая 500 мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байна. Энэ зардлын дийлэнх хувийг хүний гар цайлгах бэлэг эзэлдэг.
Хуучин цагт ааруул тос, ул боов, мөсөн чихэр зэргийг л хүүхэд багачуудад өвөртлүүлдэг байсан бол ардын энэ уламжлал алдагдаж, өнгөрсөн жилүүдэд бид том жижиг хос оймс, тохой нь уранхай цамц, тал нь байхгүй тос...гээд юу эсийг хоорондоо бэлэглэж ирэв дээ.
Айлын өгсөн бэлгийг, гэрийнхээ бэлэг хариуцагч жасын няравт өгч, жасын нярав буцаагаад зочинд өгсөөр нөгөөх бэлэг эргэн эзэндээ очсон тохиолдол ч цөөнгүй. Ингэж асар их мөнгийг бэлгэнд урсгаж байхаар ёс заншлаа дагаж, хадаг өргөн золгоё гэсэн уриалга жил бүр л гардаг. Гэсэн хэдий ч хэзээ ч биелдэггүй тул адаглаад бусдыг үнэхээр баярлуулж чадах бэлэг сонгох л үлдэж байна. Иргэдээс сар шинийн баяраар ямар бэлэг авах хүсэлтэй байгаа талаар санал асуулга явуулахад:
Эндээс Монголчууд үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндүүдээ дэмжих хандлагатай болсныг та анзаарсан байх. Гэхдээ чамгүй хувь нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байдаг ч үнэ нь өндөр байдаг гэсэн хариултыг өгчээ.
Иргэдийн санал болгосон бэлэгний санаанаас хуваалцвал:
Үнэхээр иргэдийн олонх нь хямдруулж бөөндөөгүй, яг өөрт нь зориулж бэлтгэсэн “бэлэг”-т л хамгийн их баярладаг гэж хариулсан байсан шүү.
Та сар шинийн баяраар ах дүүс, айлчин гийчиндээ үлдэх үнэ цэнтэй, үндэсний бэлгэдэлтэй, өндөр урамшуулалтай ХУРИМТЛАЛЫН ДЭВТЭР-ээр бэлэг бариарай.
Та яг одоо ХУРИМТЛАЛЫН ДЭВТЭР-ээ
Та худалдан авсан хуримтлалын дэвтрийн тоогоороо дээрх үзэсгэлэнгүүдэд байршиж буй Голомт банкны ХАМГИЙН ТОМ БЭЛЭГНИЙ ХАЙРЦАГ доторх бэлэгнүүдээс мөн сонгон авах боломжтой.