Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны охин дүү Пёнчанд ирэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон тус улсаас Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд ирэх дээд албаны хүмүүсийн дотор багтсаныг Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр мэдээллээ.

Дээд хэмжээний төлөөлөгчид 22 хүнээс бүрдэх бөгөөд Үндэсний Спортын Удирдах Хорооны дарга Чой Хи, Солонгосыг Энхтайвнаар Нэгтгэх Хорооны дарга Ри Сон Гвон зэрэг өндөр албан тушаалтнууд мөн багтжээ.

Хойд Солонгосыг гадаад ертөнцөд төлөөлдөг, “ёслолын төрийн тэргүүн” гэгддэг Ким Ён Нам төлөөлөгчдийг тэргүүлэх юм.

Ким Жон Уны дүү Ким Ё Жон нь эрх баригч Солонгосын Хөдөлмөрчний Намын суртал нэвтрүүлгийн хэлтсийн даргын албыг хашдаг ажээ. Тэр Өмнөд Солонгост зочилсон Кимийн "алтан ураг"-ын анхны хүн болох гэж байна.

 

Эх сурвалж: Korea Times