Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"“Пёнчан-2018” наадамд төсвийн мөнгөөр ганц БСШУС-ын сайд явж байгаа"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
 

"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр Олимпийн тосгондоо очлоо. Манай улсаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар цанын гулгалтын төрөлд хурд, хүчээ сорин өрсөлдөх юм.

Баг тамирчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас "Пёнчан - 2018" Олимпийн шинэ хурдны галт тэргээр тамирчдын тосгоноо хүрэлцэн очиж байрлаад байна.

Мөн манай баг тамирчдын Олимпийн тосгон дахь анхны хурал явагдаж, үүний дараагаар Самсунг компаниас бэлэглэж буй "Note8" гар утсаа хүлээн авлаа. 

“Пёнчан-2018” наадамд тамирчдаа дагаад 30 хүн явж байгаа гэдэг худлаа мэдээлэл

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох хоёр тамирчныг дагалдан Монголоос 30 орчим хүн явж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархсан. 

Энэ талаар Монголын Үндэсний Олимпын Хорооноос тодруулахад "Бид нарт энэ талаар мэдээлэл, нэрс нь байхгүй. Монголын Цанын Холбооноос асуу" гэсэн юм.

Үүний дагуу Монголын Цанын Холбооноос асуухад "Манай холбооноос Дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ, МЦХ-ны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал, МЦХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Гантөмөр мөн хоёр ахмад тамирчныг өөрсдийн зардлаар явуулж байгаа. Харин 30 хүн явж байгаа гэдэг худлаа мэдээлэл. Бид үргэлжлүүлэн энэ мэдээлэлд няцаалт хийж байгаа" гэх хариу өглөө.

Харин БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн хариулж байгаагаар "Төсвийн мөнгөөр ганц БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа төлөөлж явж байгаа. Харин бусад төрийн бус байгууллага, хороод өөрсдийн зардлаар явна. Тамирчдаа дагаад БНСУ-ыг зорих 30 орчим хүний нэрс гараагүй" гэсэн юм. 

“Пёнчан-2018” наадамд Монгол тамирчдын өмсөх хувцсыг Финланд улсад хийлгэжээ

Цанын шигшээ багийн олимпийн наадамд өмсөх хувцсыг Биеийн Тамир Спортын Газар /БТСГ/, Монголын Цанын Холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал, МЦХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нартай хамтран БТСГ-ын санхүүжилтээр Финланд улсад өнгөрсөн жил хийлгэжээ.