Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг зөвхөн сайн гадаад хэлтэй хүнийг дээд албан тушаалд дэвшүүлэх шийдвэр гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бизнес нь ирээдүйд улам глобалчлагдана гэж үзсэний улмаас Самсунг Электроникс компани удирдах дээд албан тушаалд гадаад хэлний өндөр мэдлэгтэй хүнийг дэвшүүлж байхаар болсноо өчигдөр зарлажээ.

2027 оноос хэрэгжиж эхлэх шинэ шалгуур үзүүлэлтэд тэнцэхийн тулд мэргэжилтнүүд Англи, Хятад, Япон, Герман дөрвөн хэлний аль нэгийг өндөр түвшинд эзэмшсэн байх ёстой болж байна.

Энэхүү журам нь Самсунгийн бүх охин компаниудад бас хэрэгжинэ гэдгийг тус компанийн төлөөлөгч мэдээлжээ.

“Шалгуур үзүүлэлтийг санхүү болон хүний нөөцийн албадаас эхлэн 2027 оноос эхэлж нэвтрүүлнэ” гэж тэр бас хэлсэн байна. Ингэхдээ харилцааны ур чадварыг голлож шалгах ба компьютертай ярилцлага хийлгэж, үнэлүүлэх гэнэ. Англи хэлний хувьд TOEIC Speaking, OPI гэсэн тестүүдээр үнэлэх бол Хятад хэлийг TSC (Test of Spoken Chinese), Япон хэлийг SJPT (Spoken Japanese Proficiency Test), Герман хэлийг CEFR (Common European Framework of Reference) тестээр үнэлнэ гэжээ.

Самсунг Электрониксийн бизнес ирээдүйд гадаад зах зээлд голлон төвлөрнө гэж үзсэний улмаас ийм арга хэмжээ авч байгааг мөн компанийн эх сурвалж тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Korea Times