2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S44
14:00
S44
11°
15:00
S44
12°
16:00
S44
14°
17:00
S44
15°
18:00
S44
15°
19:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт газартай холбоотой хүсэлтийг шийдвэрлэж эхэлжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ.

Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэжээ.

Нийслэлийн Газрын албаны дарга тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчтэй хамтран ажиллахаар удаа дараа уулзалт хийсний үр дүнд ийнхүү иргэдийн газартай холбоотой хүсэлтийг цаашид хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: НГА

x