Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс баллистик пуужинг амдаж устгах зэвсгээ амжилттай туршсан тухай зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын батлан хамгаалах яам баллистик пуужинг дэлхийн агаар мандлын гадна нисэх замд нь амдаж устгадаг зэвсгийг өнөөдөр амжилттай туршсанаа зарлалаа.

Баллистик пуужин нь газраас хөөрч, дэлхийн агаар мандлаас гарсныхаа дараа эргэн орж ирснээр байндаа хүрдэг. Тэгвэл пуужинг агаар мандлын гадна буюу тойрог замын түвшинд байхад нь устгах технологийг АНУ, ОХУ зэрэг дэлхийн цөөн хэдэн орнууд хөгжүүлдэг ажээ.

Хятад улс уг технологийг анх 2010 онд туршиж, хоёр дахь удаагаа 2013 онд туршиж байсан юм.

Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өнөөдрийн туршилтыг аль нэг улс орны эсрэг чиглээгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах зориулалттай гэдгийг зарлажээ. Гэхдээ Солонгосын хойгт сөргөлдөөн хурцадсан цаг үед зохион байгуулсан нь анхаарал татаж байгаа юм.

Пуужинг Хятад улс өөрийн нутаг дэвсгэрээс Даваа гарагт харваж туршсан тухай мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post