Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 7: Боловсролтой хүн

ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
 

-Боловсролтой хүн мэдлэгийг одоо цагт чиглүүлж, ирээдүйг бүтээхэд ашиглах хэрэгтэй-

1943 онд бичиж, 1949 онд англи хэл дээр хэвлүүлсэн Шүүгч Люди романдаа Хэрмани Хэссэ гуманист үзэлтнүүдийн хүсэж буй дэлхий болон түүний бүтэлгүйтлийг дүрслэн бичжээ. 

Энэхүү ном нь гайхмаар тусгаарлагдсан ертөнцөд нэгэн нөхөрлөл дор амьдардаг эрдэмтэд, уран бүтээлчид, гуманист үзэлтнүүд аугаа уламжлал, мэргэн ухаан болон гоо сайхныг хэрхэн шүтэж байгааг харуулдаг. 

Гэвч хамгийн чадварлаг, нөхөрлөлийн удирдагч, гол баатар нь түүний үнэт зүйлс дэлхий дахинтай холбоогүй бол ямар ч утга учиргүйг ойлгож, бохир заваан, бүдүүлэг, үймээнд тэмцэлдээнд идэгдсэн, мөнгөнд шунасан бодит байдалд эргэн ирэхээр эцэстээ шийддэг. 

Капитализмын дараах нийгэмд мэдлэг боловсролтой хүн өмнөх нийгмийн үеүдээс ч илүү хэрэгтэй бөгөөд өнгөрсөн үеийн өв уламжлалыг ойлгож авах боломж нь чухал хэсэг болно. Гэвч либерал боловсрол нь хувь хүнийг бодит байдлыг ойлгож, түүнийг удирдах чадвартай болгодгоороо ач холбогдолтой юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Улс төр, түүх гээд өөрийнхөө сонирхдог сэдвээр ном унш. Номоос юу мэдэж авав? Энэ мэдлэгээ ажилдаа хэрхэн ашиглаж болох вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.