Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гялгар уутыг тусад нь ялгаж хаяхыг уриаллаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний төв ТББ, "Хоггүй монгол" ТББ, "Сан-Оригу" ХХК, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн хамтран гялгар уут нь хүний бие болоод байгаль орчинд ямар хор хөнөөлтэй байдаг талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


"Сан-Оригу" ХХК-ийн менежер Д.Болортунгалаг “Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгальд хаягддаг. Иймд нийлэг уут буюу нэг удаагийн хэрэглээт гялгар уутнаас аль болох татгалзая татгалзаж чадахгүй бол ядаж тусад нь хаяж хэвших ёстой. Учир нь ангилж ялгаагүй гялгар уутыг дахин боловсруулалтад оруулах явцад тоног төхөөрөмж эвдэхээс эхлээд хүндрэл их гардаг” гэлээ.

"Хоггүй Монгол" ТББ-ын тэргүүн  М.Бүжинлхам “Бид гялгар уутнаас аль болох татгалзах хэрэгтэй. Гялгар уутыг байгальд хортой гэдгийг мэддэг ч өдөр тутамдаа  хэрэглэдэг. Хэрэглээгээ багасгаж чадахгүй бол ядаж тусад нь боогоод хаяж хэвшицгээе. Ингэснээр хог хаягдлыг ялгаж дахин боловсруулахад тустай” гэв.

НЭМҮТ-ийн доктор Ш.Батдэлгэр “Гялгар уут нь байгаль орчинд хор нөлөөтэй төдийгүй хүний биед маш нөлөө үзүүлдэг бөгөөд ил задгай хаягдсан тохиолдолд  500-гаас дээш жил хөрс усыг хордуулж, шатаавал машины дугуй шатааснаас ч илүү хорыг агаарт цацдаг.

Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг  учир аль болох хог хаягдлыг дахин боловсруулах нь хамгийн шилдэг арга юм” гэлээ.