Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагч шоронгоос суллагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дээд шүүхээс зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгосны дараа Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён өнөөдөр шоронгоос суллагдлаа.

Анхан шатны шүүх түүнд 5 жилийн хорих ял өгөөд байсан юм. Тэгвэл дээд шүүхэд давж заалдсаны дараа түүний ялыг 4 жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ.

 
Суллагдаж байгаа нь

Ли Жэ Ён бараг нэг жил хоригдсоны дараа суллагдаж байна.  Самсунгийн үүсгэн байгуулагчийн ганц хүү тэрээр Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон улс төрийн дуулианд холбогдож, өнгөрсөн оны наймдугаар сард 5 жил хоригдох ял сонсож байв.

Түүнийг Самсунг групп дотор эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд экс ерөнхийлөгч болон түүний дотны найзад авлига өгсөн гэж буруутгаж байсан юм.

Өмнөд Солонгосын засгийн газрын харьяа Үндэсний тэтгэврийн сан нь Самсунгийн хамгийн том хувь эзэмшигч тул групп дотрох компаниудыг нэгтгэх, улмаар өөрийн байр суурь, нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Ли Жэ Ён ерөнхийлөгчийн нөлөөг ашигласан гэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Korea Times