Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесийн бүтэлгүй түүхээсээ хуваалцах “FuckUp Nights” 5 дахь удаагаа...

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN

Амжилттай яваа хүн бүрийн ард уналт, бүтэлгүйтэл байдаг. Бизнесийн уналт, бүтэлгүйтэл дундаас амжилтад хүрсэн хүмүүсийн гайхалтай түүх, алдаанаас нь суралцах боломжийг олгодог “FuckUp Nights” арга хэмжээ 5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

“FuckUp Nights” энэ сарын 8-ны өдөр буюу Пүрэв гарагт Хүүхдийн 100-н Хаан банкны хажууд байрлах Revolution Pub-д 19:00 цагт болно. 

 

Энэ удаагийн илтгэгчээр:

  • Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү
  • Хаан банкны Бизнес инкубатор төвийн захирал М.Батбаяр
  • УИХ-ын гишүүн Н.Учрал
  • Гуру медиа студийн кино продюсер, МУЗ-ийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа нар өөрсдийн түүхийг хуваалцах юм. 

Сар бүр дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг "Fuckup Nights"-ын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд урьдчилж захиалгаа хийсэн хүн энэхүү үйл ажиллагаанд оролцох боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг "Fuckup Nights" цахим хаягаар болон, 88114226, 99996962 дугаарын утсаар авна уу.