Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бат-Ололт: “Биокомбинат”-ын ажилчид эсэргүүцлийн тайван суулт зарлаж эхлээд байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 5
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Биокомбинатын ҮЭХороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХАБЭА менежер, түр хорооны дарга Л.Бат-Ололт “Биокамбинат ТӨААТҮГ-ын захирал Б.Баттогтох нь анх 2011-2013 он хүртэл ажиллахдаа Улсын онц чухал стратегийн ач холбогдолтой үйлдвэрийг удирдлага, зохион байгуулалт болон санхүүгийн хувьд бүрэн дампууралд хүргэсэн болох нь хуучнаар Төрийн Өмчийн Хороо, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам,Сангийн Яам, Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар зэрэг байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон. Иймээс бид ҮЭХороо, Ажилчдын түр хороо болон ажилчдийн төлөөлөл энэ хүнээ татаач Био комбинатыг дахин битгий дампууралд хүргээч гэсэн шаардлага тавьж эсэргүүцэж байна.

2013 оны арванхоёрдугаар сарын 2-нд Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны Төсвийн Ерөнхий Эрхлэгч  Х.Баттулга одоогийн Ерөнхийлөгч маань өөрөө энэ хүнд  шалгалт хийсэн. Шалгалтаар 2011 онд илүү шилжүүлсэн 804.5 сая төгрөг, 2012 оны үлдэгдэл болох 230 сая төгрөгний асуудал байгаа зэргийг тогтоосон.

Хөдөлмөрийн гэрээнд гэхэд л харилцаанд ажлаас халах тухай  84 заалт тусгасан байна. Тэрээр тус онд ажиллах хугацаандаа олон тооны ажилтан, албан хаагчдыг хууль бусаар хомроглон халснаас болж, “Биокомбинат” ТӨААТҮГ-т 169 сая гаруй төгрөгний онц их хэмжээний хохирол учирсан гэдгийг гурван шатны Шүүхийн байгууллагууд албан ёсоор тогтоосон.

Мөн 2011-2013 онд Төрийн өмчийн хорооноос шалгалт хийхэд  бүрэн дампуурлын хэмжээнд ирсэн байна гэсэн нь нотолгоо болж байна. Иймээс  Холбогдох байгууллагуудад өөрсдийн гаргасан энэ баримтууд дээр дахиж шинжилгээ хийж энэ хүнийг түтгэлзүүлээч. Бид баримттай зүйлийг л эсэргүүцэж байна. Ийм хүнийг ахин “Биокомбинат” ТӨААТҮГ-ын даргаар томилсонд ажилчид эсэргүүцэж  тайван суулт зарлаж эхлээд  байна” гэлээ.