Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 5: Залуусын хүн амд эзлэх хувь буурч байгаа нь

ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
 

-Шинэ нийгэм удахгүй бидэн дээр ирнэ-

Хөгжингүй орнуудын хүмүүс одоо л дөнгөж дараагийн нийгмийн голлох хүчин зүйл болох хүн амд эзлэх өндөр настнуудын хурдтай өсөлт болон залуусын хурдтай бууралтад анхаарал хандуулж эхэлж байна.

Залуучуудын нийгэмд эзлэх хувийн бууралт нь өндөр настай хүн амын өсөлтөөс илүү эргэлт гаргах бөгөөд учир нь ийм үзэгдэл Ромын эзэнт гүрний мөхлийн үеэс хойш тохиогоогүй билээ. Хөгжингүй орон бүрд, мөн Хятад болон Бразил улсуудад төрөлтийн хувь нь нөхөн үржихүйн насны эмэгтэй тутамд 2.2 хувиас бага байна.

Улс төр талаасаа баян чинээлэг орнуудад цагаачлал туйлын чухал, ихээхэн маргаан үүсгэдэг асуудал болно гэсэн үг. Энэ үзэгдэл бүх уламжлалт улс төрийн бүлгийг хамруулна. Эдийн засгийн хувьд хөдөлмөрийн насны хүн амын бууралт нь зах зээлийг үндсээр нь өөрчилнө.

Гэр бүл бий болох процессын өсөлт нь хөгжингүй орнуудын дотоодын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг байсан боловч залуус олноороо цагаачлах явдал нөлөөлөхгүй л бол залуу гэр бүлийн тоо тогтмол буурах нь тодорхой юм. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллагад тань залуу, хөгшин, эсвэл цагаач хүмүүсийн аль нь олонх байгааг олж тогтоо. Залуусын бууралт, мөн цагаач болон өндөр настай хүн амын өсөлттэй холбоотой төлөвлөгөө гаргана уу.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.