Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын нисгэгч гранат дэлбэлж, амиа хөнөөснийг гэрчлэх дүрс таржээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Сирийн баруун хойд Идлиб мужид нислэг үйлдэж явсан ОХУ-ын армийн Су-25 нисэх онгоцыг Сирийн засгийн газрын эсрэг тэмцэгч зэвсэгт бүлэглэлийнхэн буудаж унагасан юм.

Онгоцыг мөрөн дээрээс бууддаг, хөдөлгөөнт пуужин харвагчаар сөнөөсөн гэж мэдээлж байгаа. Нисгэгч нь шүхрээр бууж амжсан ч газардсан хойноо “террористуудтай тулалдах үеэр алагдсан” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ. Түүнийг хошууч Роман Филиппов байсныг мөн мэдээлсэн юм.

Тэгвэл өчигдөр араб хэл дээр мэдээлэл дамжуулдаг IDLIB+ YouTube суваг нисгэгчийн тулааны сүүлийн мөчийг харуулсан видео дүрсийг тараажээ.

Бүслэгдэн том чулууны ардаас тулалдаж байсан нисгэгч рүү зэвсэгт этгээдүүд дайран ороход гранат дэлбэрсэн нь эндээс харагдаж байна. Дэлбэрэлтийн үеэр нисгэгчээс гадна хүний амь үрэгдсэн, шархдсан эсэх нь одоогоор мэдэгдээгүй байгаа юм.

Эх сурвалж: Russia Today