Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тоглогчийг өшиглөсөн шүүгч шийтгэл хүлээнэ

SPS телевиз
2018 оны 2 сарын 2
SPS
Зураг зураг

Францын дээд лиг буюу “Лиг-1”-ийн туршлагатай, шилдэг шүүгчдийн нэг Тони Шапрон тоглогчийг өшиглөн талбайгаас хөөсний улмаас зургаан сарын хугацаанд ажлаасаа хөндийрөхөөр боллоо. Лигийн ПСЖ болон Нант клубуудын тоглолтын үеэр энэ үйл явдал болсон юм.

Нант клубын хамгаалагч Диего Карлос тоглолтын үеэр бөмбөгний араас гүйж явахдаа шүүгчийг санамсаргүй түлхэж унагасан бөгөөд шүүгч түүний хөл рүү өшиглөсний дараа хоёр дахь шар хуудсыг нь үзүүлж талбайгаас хөөсөн юм.

Тоглолтын дараа Тони Шапроны өөрийн хүсэлтээр шар хуудсыг хүчингүй болгосон ч Францын хөлбөмбөгийн холбоо түүний шүүх эрхийг түр хугацаанд түтгэлзүүлээд байсан. Энэ улирлыг дуусгаад шүүгчийн замналаа өндөрлүүлэхээ мэдэгдээд байсан Тони Шапрон харамсалтай нь ийнхүү зургаан сараар ажлаасаа хол байх шийтгэл хүлээсэн байна.

Өдгөө 45 настай түүний хувьд 2004 оноос хойш францын хөлбөмбөгийн дээд түвшний 400 гаруй тоглолтууд болон 2014 Францын цомын тэмцээний шигшээ тоглолтыг дэнсэлж байсан туршлагтай шүүгч ажээ.

 

Зураг