2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S44
14:00
S44
11°
15:00
S44
12°
16:00
S44
14°
17:00
S44
15°
18:00
S44
15°
19:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хаачдаг вэ

С.Уянга
2018 оны 2 сарын 2
Зууны мэдээ

Амьдралын ухаан сууж, өөрийгөө бүрэн таньж, төлөвшиж амжаагүй бяцхан хүүхдүүд бие махбод, сэтгэл санаа гэхчлэн төрөл бүрийн хүчирхийлэлд өртдөг талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт, жишээ баримт хангалттай бий. Тэр хэрээрээ алхам тутамд эрх нь зөрчигдөж байдаг.

Тэгвэл аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хамгийн түрүүнд хэнд хандаж, хаачихыг хүсдэг бол. Энэ талаарх үндэсний хэмжээний судалгааг Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хийжээ.

Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох энэхүү судалгаанд хотын долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх асран хамгаалагчийг хамруулсан байна.

Судалгаанд хүүхдийн эрхийг зөрчдөг, хүчирхийлэл үйлддэг гол этгээдээр эцэг эхчүүдийн 42.4 хувь нь өөрсдийгөө, 59.2 хувь нь хойд аав ээжийг нэрлэжээ. Эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг гэдгээ хүлээн зөвшөөрч, шалтгаанаа тайлбарлажээ.

Судалгаанд хамрагдсан хоёр эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь хүүхэд хүмүүжүүлэх арга мэдэхгүй, таван эцэг эх тутмын дөрөв нь хүүхдийн эрхийн талаар ойлголт мэдлэг дутмаг, уур бухимдлаа барьж чадахгүйгээс, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг мэддэггүй. Харин дөрвөн эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь орлогын хүрэлцээгүй байдал, эхнэр нөхөр хоорондын таарамжгүй харилцаанаас, таван эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь архи уудаг учраас хүүхдийнхээ эрхийг зөрчдөг гэж хариулсан байна.

Хүүхдийн эрх хамгааллын талаарх үндэсний хэмжээний судалгаанд оролцсон 12-18 насны 4264 хүүхэд ингэж хариулжээ.

 

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮД ХААЧИХЫГ ХҮСДЭГ ВЭ?

 

ТОХИОЛДСОН ХЭЦҮҮ АСУУДЛЫН ТУХАЙ ХЭНД ХАНДДАГ ВЭ?

Ийнхүү эрх нь зөрчигдөж, гадуурхагдсан хүүхдэд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг бол гэдгийг 4,264 хүүхдээс асуухад 61.2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн үедээ шууд зугтдаг гэж хариулжээ. Харин 46.9 хувь нь ээж аавдаа хэлж тусламж хүсдэг бол 43.5 хувь нь найздаа хэлдэг, 35.3 хувь нь “туслаарай” гэж хашхирдаг, 31.5 хувь нь “намайг битгий ингээч” гэж гуйдаг, 28.2 хувь нь цагдаад хэлдэг, 25.4 хувь нь багшдаа, 16.6 хувь нь бурханд залбирдаг гэх зэргээр хариулсан байна.

Мөн тэдний 38.7 хувь нь хэнд ч хэлэхгүй нуудаг буюу ямар нэг хариу үйлдэл үзүүлдэггүй гэж хариулсан нь гурван хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ямар нэгэн тусламж авч чадахгүй үлдэж байгааг харуулж байгаа юм.

Xарин “Чи өөрт тохиолдсон хэцүү асуудлын тухай хэнд ханддаг вэ” гэсэн асуултад арван хүүхэд тутмын нэг нь өөрт тохиолдсоноо хэнд ч ярьдаггүй гэсэн бол үлдсэн есөн хүүхдийн 64 хувь нь найздаа, 55 хувь нь ээждээ, 32.9 хувь нь аавдаа, 18 хувь нь ах эгч хамаатан садандаа хэлдэг гэсэн байна.

Багш, нийгмийн ажилтандаа хэлдэг нь 3-8 хувь буюу хамгийн бага дүнтэй гарчээ. Хүчирхийллийн үед хаана хандахаа мэдэж байгаа эсэхэд гурван хүүхдийн нэг нь хүүхдийн тусламжийн утсыг мэдэхгүй гэж хариулсан төдийгүй тусламжийн утас руу ярьж байсан эсэхийг лавлахад 8.3 хувь нь ярьж байсан ба 88.6 хувь нь огт ярьж байгаагүй гэж хариулжээ.

Харин Харвардын их сургуулийн Хүүхдийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар хүүхэд аюулгүй, хамгаалагдсан орчинд өсөх нь түүний бие махбод болон тархины хөгжил эрүүл явагдахад чухал байдаг бол байнга айдастай амьдрах нь тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг нотолсон байна.

Гэтэл судалгаанд хамрагдсан хүүхдүүд гэр бүл, амьдарч буй орчноо хамгийн айдастай газрын нэгээр нэрлэсэн нь амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлдэг, гэр бүлээрээ аз жаргалтай, сэтгэл амар байх ёстой орчин нь тэдний айдастай газар болсныг илтгэж байгааг судалгааны багийнхан онцолжээ.

x