Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчаны өвлийн олимп бэлгэвчний тоогоор дээд амжилт тогтоож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн дараа Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн олимпийн наадам нь зарцуулах бэлгэвчний тоогоор түүхэн дээд амжилт тогтоож байгааг зохион байгуулагчид нь өчигдөр мэдээлжээ.

Нийтдээ 110,000 бэлгэвчийг олимпийн байгууламжуудад тараах болсон нь 2010 оны Ванкувер, 2014 оны Сочигийн наадмуудын үеэр тараасан бэлгэвчний тооноос 10,000-аар илүү гарсан байна.

Энэ удаагийн наадамд 2,925 тамирчин оролцоно гэж үзвэл нэг хүнд дунджаар 37.6 бэлгэвч ноогдож байгаа юм. Гэхдээ тамирчдаас бусад хүмүүст ч үнэгүй бэлгэвч тараагдах гэнэ.

Бэлгэвч бүхий сагснуудыг олимпийн хотхоны бүх эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөнүүдэд байрлуулахаар болсон байна. Бэлгэвчний үйлдвэрлэгч Convenience Co компани зохион байгуулагчдад 100,000 бэлгэвч хандивлажээ.

Тэд үүний зориулалтыг “олимпийн наадмын үеэр ДОХ тархахаас сэргийлэх” гэж тайлбарлаж байгаа ч тамирчид бэлгэвчийг голдуу наадмын дурсгал болгож аваад эх орондоо буцдаг гэнэ.

 

Эх сурвалж: AFP