2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S44
14:00
S44
11°
15:00
S44
12°
16:00
S44
14°
17:00
S44
15°
18:00
S44
15°
19:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс анх удаа Эрдэм шинжилгээний лабораторитой боллоо

М.Лхамсүрэн, Өглөөний сонин
2018 оны 2 сарын 2
MorninigNews.mn

Монгол Улс анх удаа Эрдэм шинжилгээний лабораторитой боллоо. Энэхүү лаборатори нь Мал эмнэлгийн хүрээлэнд өчигдөр нээлтээ хийж, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга Д.Одгэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУТС-ын захирал Д.Энхжаргал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг болон Японы судлаач эрдэмтэд оролцсон юм.

Тус лабораторийг БСШУСЯ-наас 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулснаас гадна Японы ЖАЙКА/ АМЕД байгууллагын санхүүжилттэй SATREPS төслөөс 130 сая төгрөгийн өртөг бүхий хүчин чадалтай цахилгааны автомат нөөц үүсгүүрийг суурилуулжээ.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг “Манай лаборатори нь иж бүрэн тоноглогдсон, дэлхийн аль ч шинжилгээний лабораториудад үзэж болох сүүлийн үеийн техник технологитойн зэрэгцээ гадаад, дотоодод эрдмийн зэрэг хамгаалсан 29 эрдэмтэн, 60 гаруй хувийн магистр, судлаачтай.

Сүүлийн үед дэгдэлттэй байгаа шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монголдоо нутагшуулах, дэгдэлтийн үед яаралтай хариу арга хэмжээ авч үйлдвэрлэх, хэрэглэх боломжтойгоос гадна малчны хотонд малын эмч нар ямар нэгэн тусгай лаборатори, тусгай багаж ашиглалгүйгээр оношилж чадах түргэвчилсэн оношилгооны технологийг гаргасан” гэдгийг онцоллоо.

Энэхүү гурван давхар барилга нь нийт 1,722 ам.метр талбайтай, ажиллагсдын эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалт бүхий био-аюулгүй байдлын нэг, хоёрдугаар зэрэглэлийн тохилог лабораториуд, хурал, сургалт, семинар зохион байгуулах зориулалт бүхий танхимтай юм байна.

Тус лабораторийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн эрхлэгч Б.Баярсайхан лабораторийнхоо талаар “Монголд мэргэжлийн хяналтын лавлагааны лаборатори, махны лабораториуд байдаг ч төрөлжсөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг лаборатори нь одоогоор ганцхан манайх л байгаа. Дэлхий нийтэд хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж байгаа энэ үед хүнсний аюулгүй байдлыг дэлхийн түвшинд болгох зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

x