Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 8 сая 50 мянган төгрөг олгосон нь үр дүнгээ өгч байна"

ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 8 сая 50 мянган төгрөгний санхүүжилт олгосон. Ингэсэнээр өрхийн эрүүл мэндийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болсон. 

Тэгвэл Дорноговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрхи санхжүүжилтээ үр дүнтэй зарцуулж, 2018 оны 1 дүгээр сараас эхлэн  зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг халдварт бус өвчний хөх умайн өмөнгийн эрт илрүүлэгт  хамруулжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 8 сая 50 мянган төгрөг олгосон нь хөдөө орон нутагт үр дүнгээ өгч буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймгийн Агатова өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах үеэрээ онцлоод, цаашид иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулан ажиллахыг захилаа.

Түүнчлэн энэ жил Улсын хэмжээний 218 ӨЭМТ-д Эрүүл мэндийг дэмжих сангаас 2.5 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт сурталчилгаа хийхэд зориулж тэгш хуваарилсан байна. 

 

Эх сурвалж: ЭМЯ