Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын батлан хамгаалах төсөв хөлбөмбөгийн багийн хамгаалалтын төсвөөс 2.8 дахин бага

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Аймерик Лапорте

Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн лиг болох Английн Премиер лигийн Манчестер Сити баг нэг жилийн дотор зөвхөн хамгаалалтдаа $287.3 саяыг зарцуулжээ.

Энэ сард тус багийн менежэр Пэп Гуардиола Испаний Атлетик Бильбао клубээс франц төвийн хамгаалагч Аймерик Лапортег $80.5 саяар авснаар өнгөрсөн зунаас хойш Манчестер Ситигийн хамгаалалтдаа зарцуулсан мөнгөн дүн ийм болоод байна.

Гэхдээ энэ нь зөвхөн солилцоонд зарцуулсан мөнгө бөгөөд тамирчдын цалин, агентийн зардал зэргийг оруулаагүй тоо юм.

Британий inews.co.uk сайт Манчестер Сити клубын энэ төсвийг дэлхийн 52 улсын батлан хамгаалах жилийн төсвөөс өндөр байгааг харьцуулан мэдээлжээ.

Эдгээр 52 улсын дотор жилийн $100 гаруй саяын батлан хамгаалах төсөвтэй Монгол улсыг багтаасан байна. Харьцуулалтыг хийхдээ Шведийн SIPRI (Stockholm International Peace Research Institute) хүрээлэнгээс гаргасан 2016 оны тоо баримт дээр үндэслэжээ.

Үүнээс гадна зөвхөн Лапортег шилжүүлж авахад зарцуулсан мөнгө нь Сальвадор, Тринидад ба Тобаго, Сенегал, Чад, Гватемал улсуудын батлан хамгаалах төсвөөс давсныг бас дурдсан байна.

Тус сайтад үзүүлсэн харьцуулалт:

Manchester City – $287.3m

Guatemala – $271.2m

Chad – $267.4m

Senegal – $254m

Trinidad & Tobago – $236.2m

El Salvador – $232.6m

Kyrgyzstan – $206.5m

Gabon – $202.8m

Afghanistan – $173.6m

Niger – $166.2m

Bosnia-Herzegovina – $164.5m

Guinea – $161.9m

Ghana – $161.8m

Burkina Faso – $149.5m

Albania – $146.6m

South Sudan – $137.5m

Mauritania – $136.1m

Jamaica – $118.4m

Cuba – $118.4m

Mozambique – $112.2m

Macedonia, FYR – $106m

Mongolia – $101.9m

Rwanda – $101m

Benin – $98.1m

Tajikistan – $95.8m

Togo – $82m

Papua New Guinea – $81.9m

Nicaragua – $72.6m

Swaziland – $67.3m

Montenegro – $67.2m

Burundi – $66.5m

Madagascar – $59.3m

Malta – $57.5m

Kosovo – $51.9m

Central African Rep. – $51.6m

Guyana – $48.9m

Fiji – $45.2m

Lesotho – $40.7m

Djibouti – $36.3m

Malawi – $33.6m

Moldova – $29.7m

Sierra Leone – $26.8m

Timor Leste – $26.2m

Mauritius – $23m

Laos – $22.7m

Belize – $20.6m

Seychelles – $18.4m

Equatorial Guinea – $18.2m

Iceland – $17.4m

Guinea-Bissau – $17m

Gambia – $14.3m

Liberia – $12.3m

Cape Verde – $10.2m