Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 3: Менежментийн хувьсгал

ikon.mn
2018 оны 2 сарын 3
iKon.MN
 

-Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэггүй ажилтнуудын бүтээмж хамгийн чухал-

1881 онд Америкийн иргэн Фрэдэрик Винслөү Тэйлор хамгийн анх мэдлэгийг хөдөлмөрийг судлах, түүнд дүн шинжилгээ хийх, зохион бүтээх, зэрэгт нэвтрүүлжээ. Энэ нь бүтээмжийн хувьсгалд хүргэсэн юм. Гэвч бүтээмжийн хувьсгал өөрөө өөрийнхөө амжилтын золиос болсон билээ.

Одоо үеэс эхлээд биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэггүй ажилтнуудын бүтээмж хамгийн чухал нь болж байна.  Энд л "мэдлэгийг мэдлэгт нэвтрүүлэх" шаардлагатай болно. 

Гэхдээ мэдлэг нь "шинэ мэдлэг" бий болгоход юу шаардагдах түүнийг нэвтрүүлж болох эсэх, үр өгөөжтэй болгохын тулд юу хэрэг болохыг тодорхойлоход системтэй бөгөөд зорилготойгоор ашиглагдаж байна. Өөрөөр хэлбэл системтэй шинэчлэлт хийгдэж байгаа юм.

Мэдлэгийн хөгжилд гарч буй энэ өөрчлөлтийг менежментийн хувьсгал гэж нэрлэж байгаа билээ. Одоо байгаа мэдлэг дээр шинэ мэдлэг нэмж үр дүнд хүрэхийг л бид менежмент гэж нэрлэдэг. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Ямар үр дүнд хүрэхийн тулд танд цалин өгч байгаа бол? Бүтээмжтэй байхын тулд зогсоож болох өөрийн хийдэг гурван зүйлээ жагсаан бичнэ үү.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.