Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. 

Энэ жил 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөг буцаан олгох аж. 

Сангийн сайдын мэдээлснээр 2018 онд НӨАТ-ын буцаан олголтыг улиралд нэг удаа буюу жилдээ 4 удаа өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. 

 
Хэрэв таны бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгөх юм байна. Тухайлбал, овог, нэрээ зөрүүлж бичсэн, данс нь хамтран эзэмшигчтэй бол дансаа солих боломжоор хангах аж.