Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Amazon эрүүлийг хамгаалах салбарт орох болсноо зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Уорен Бафет, Жеми Даймон, Жеф Бэзос нар

Онлайн худалдааны Амазон компани өчигдөр Америк хүмүүст чанартай эрүүл мэндийн үйлчилгээг боломжийн үнээр үзүүлэх шинэ компани байгуулах төлөвлөгөөгөө зарлаж, энэ салбарын компаниудын хувьцааны үнэ ханшид цохилт өгсөн байна.

Амазон энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ Уорен Бафетын Беркшир Хатэвэй, Нью Йоркийн JPMorgan Chase банктай хамтрахаар болжээ.

Мэдэгдлийн дараа Dow Jones-ийн индекс 1.4 хувиар унасан нь өнгөрсөн тавдугаар сараас хойшх хамгийн том уналт болсон байна. Компаниудын тус тусын удирдлагууд болох Жеф Бэзос, Уорен Бафет, Жэми Даймон нар төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ба дөнгөж санаа гаргах түвшинд явж байгааг дуулгасан юм.

Нэрт хөрөнгө оруулагч Бафет “Эрүүл мэндийн үйлчилгээний өндөр өртөг нь Америкийн эдийн засаг дахь өлсгөлөн шимэгч хорхой болоод байна” гэж мэдэгдэлдээ хэлжээ.

“Энэ асуудалд бид эцсийн шийдэл авч ирэхгүй. Гэхдээ зүгээр хараад суухгүй. Шинэ компани нь ашгийн төлөө улайрахгүй” гэж мөн мэдэгдсэн байна.

Эхний ээлжинд хамтарсан компани нь энгийн, өндөр чанартай, ил тод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх технологид анхаарлаа хандуулах гэнэ. АНУ-ын эрүүл мэндийн даатгалын зах зээл нь ажил олгогчоос шимтгэл нь төлөгддөг, хөдөлмөрийн насны 151 сая хүний багтаамжтай. Сүүлийн жилүүдэд энэ зардал эрчимтэй өсөж, хурд нь инфляцаас ч илүү байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press