Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 1: Хил хязгаарыг давах нь

ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
 

-Шинэ бодит байдал уруу хил хязгаарыг давж орох нь-

Хэдэн зуун жил тутамд ганц удаа ганц том өөрчлөлт болж, бид хил хязгаарыг давдаг. Зуу хүрэхгүй жилийн дотор нийгэм ертөнцийг харах өнцөг, суурь үнэт зүйлс, нийгмийн болон улс төрийн тогтолцоо, урлаг болон гол инстүүцүүдээ дахин шинэчилдэг. Тавин жилийн дараа гэхэд л шинэ ертөнц бий болсон байдаг. 

Энэ хувирлын дараа төрсөн хүмүүс өөрсдийн өвөг эцгээ ямар орчинд амьдарч, эцэг эх нь ямар орчинд төрж өссөнийг төсөөлж ч чадахгүй. Гэвч өнөөгийн үндсэн өөрчлөлтүүд, гучин жилийн өмнөөс л бий болсон шинэ бодит байдлууд одоо л дөнгөж жинхэнэ утгаар нөлөөлж эхлэх гэж байна. 

Дэлхийн өнцөг булан бүрд орших том жижиг бизнесийн нэгдэх, хэсэгчлэн салгаж зарах, хамтран эвсэх зэрэгт эдгээр өөрчлөлт нөлөөлж байна.Тэд мөн ажиллах хүчний шинэчлэлтийн үндэс суурь нь ч болж, Америкт аль хэдийнээ амжилттай хийгдэж, Япон, Европт өрнөж эхэлж байна. Түүнчлэн эдгээр өөрчлөлтүүд нь боловсролын системд, тэр тусмаа дээд боловсролын системд шинэчлэлт хийх хэрэгтэйг харуулж байна. 

Энэ бодит байдлууд нь улс төрчид, эдийн засагчид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, үйлдвэрчний эвлэлийн тэргүүн нарын өнөөг хүртэл анхаарлаа төвлөрүүлж, ном зохиол бичиж, лекц уншдаг сэдвүүдээс тэс өөр юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Дараагийн удаа хамтрагчдаа өчигдрийн мэдээг ярьж ширээгээ нүдэхэд нь нүдээ нээж, шинийг хар гэж хэлэх арга бодож ол.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.