Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хэрэгжүүлэхэд Самсунг электроникс болон Самсунг эрүүл мэндийн төв хамтран ажиллалаа

ikon.mn
2018 оны 1 сарын 31
Сурталчилгаа

Хавдар судлалын үндэсний төв элэгний хавдартай, элэгний хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Cамсунг Электроникс болон Самсунг эрүүл мэндийн төвтэй хамтран амжилттай хэрэгжүүллээ.

ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааны үеэр БНСУ-н Самсунг эрүүл мэндийн төвөөс мэс заслын эмч, унтуулах эмч, сувилагч, менежер зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж зөвлөх байдлаар оролцлоо.

ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах зорилгоор ХСҮТ, Самсунг элекртоникс болон Самсунг эрүүл мэндийн төв хамтран “БИ ЭЛГЭНД ХАЙРТАЙ” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 2017 болон 2018 оны турш Солонгос эмч нар 2 удаа хүрэлцэн ирж хэд хэдэн хагалгаанд оролцон Монгол эмч нарт сургалт хийх юм. Мөн ХСҮТ-өөс 15 эмч БНСУ дахь Самсунг эрүүл мэндийн төвд 30 хоногийн сургалтад хамрагдах ажээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд ХСҮТ-ийн эмч нарын баг Солонгос улсын Самсунг эрүүл мэндийн төвд хүсэлт гарган хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч нараа сургаж эхэлсэн түүхтэй. Улмаар Солонгос улсаас гадна Энэтхэг, Франц, Австри, Америк, Япон, Тайвань, Орос, Казахстан зэрэг орнуудад сургалтад удаа дараа хамрагджээ.

Энэхүү цогц  мэс ажилбарыг хийхэд эмчийн мэдлэг, ур чадвараас гадна өндөр өртөг бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмжүүд, лабораторийн хүчин чадал гэх мэт өндөр өртөг бүхий маш олон дэд бүтцийн шинэчлэлт хийх шаардлагатай байсан. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга 2011 оноос баригдаж эхлээд 2017 онд дууссан ба цаашид Элэгний төв нэртэйгээр ажиллаж элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байгаар төлөвлөгдөөд байна. 2016 онд “Элэг нэгт Монголчууд” сан үүсгэн байгуулагдаж ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай байгаа өндөр өртөг бүхий багаж тоног, төхөөрөмжийг худалдан авахаар зорьсон бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэнээр өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж худалдан авч ашиглаж эхлээд байна.

Ийнхүү амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажлууд 2011 оноос эхэлж 2017 оны 10 сард дууссан ба 2018 оны 1 сарын 28-нд ХСҮТ дэх анхны элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж өнгөрлөө. 

 
Cамсунг Электроникс болон Самсунг эрүүл мэндийн төвийн төлөөлөл
 
Самсунг эрүүл мэндийн төв болон ХСҮТ-ийн эмч нарын төлөөлөл
 
Төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байгууллагуудын төлөөллүүд
 
Элэг нэгт Монголчууд сангийн төлөөлөл
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.