У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Засгийн газрын тэргүүний хэлсэн ажил хэрэгч 10 эшлэлийг хүргэж байна.
- Хөтөлбөрийг боловсруулж дууссан.
- 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглоно.
- Энэ онд 10 мянган айлыг ипотект, 2,000 айлыг түрээсийн орон сууцад хамруулна.
- Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой.
- Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ.
- “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэд иргэдэд эзэмшүүлнэ. Цаашид улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой.
- Атрын III аяныг үргэлжлүүлэн, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авна.
- Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж, өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулна.