Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ үеийн Калашников буугаар Оросын армийг зэвсэглэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын батлан хамгаалах яам саяхан алдарт Калашников автомат бууны хамгийн сүүлийн үеийн АК-12, АК-15 загваруудыг армийн зэвсэглэлд нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Эдгээр нь ойрын жилүүдэд Оросын армийн явган, десантын, тэнгисийн цэргүүдийн үндсэн зэвсэг болох гэнэ. 2017 оны турш шалгаж, туршсаны дараа албан ёсоор зөвшөөрснийг батлан хамгаалах яамны хэвлэлд, бас Калашниковын үйлдвэрийн мэдэгдэлд зарлажээ.

70 орчим жилийн настай, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг Калашников автомат бууны хамгийн орчин үеийн загварууд нь АК-12, АК-15 юм. “Ирээдүйн тулааны систем” гэж нэрлэж байгаа Ратник багц системээр 2020 онд Оросын армийн явган цэргийг бүрэн хангахаар төлөвлөжээ. Тагнуулын, харилцаа холбооны зэрэг олон тоног төхөөрөмж, зэвсгээс бүрдсэн Ратник системд шинэ Калашниковууд багтахаар болсон байна.

Эх сурвалж: Russia Today