Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвид Бекхэм өөрийн багийг байгуулжээ

SPS телевиз
2018 оны 1 сарын 30
SPS
Зураг зураг

Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм хөлбөмбөгийн шинэ клуб байгуулж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Түүний баг АНУ-ын хөлбөмбөгийн лиг буюу “Major League Soccer”-т өрсөлдөх агаад шинэ клубээ Майами хотноо байгуулж 25 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Одоогоор “Major League Soccer” өрнөд болон дорнод бүст нийт 23 баг өрсөлдөж байгаа бөгөөд ирэх жилээс лигийг өргөжүүлэн багийн тоог 28 болгох талаар лигийн коммисар Дон Гарбер мэдэгдсэн байна.

Дэвид Бекхэм энэ талаараа “Анх Реал Мадридаас энд ирэхэд лиг хараахан тогтворжоогүй байсан. Том шилжилт гэдгийг мэдэж байсан ч том сорилт хүлээж байгааг мэдэж байлаа. Би энэ гайхалтай хотод баг байгуулж байгаадаа баяртай байна. Энэ лигийн хамгийн шилдэг багийг бий болгохоо амлаж байна” гэжээ.

Зураг