Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сараас эхлэн сугалааны тохирол шинэчлэгдсэн хувь хэмжээгээр явагдана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Та 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. 

Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна.

Өөрчлөлт:

  • 3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг
  • 4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг,
  • 5 орон тохирсон бол 500,000 төгрөг байснаас 1,000,000 төгрөг,
  • 6 орон тохирсон бол 4,000,000 төгрөг байснаас 5,000,000 төгрөг болж нэмэгдсэн байна.

Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг 10,000,000 төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож бууруулжээ.

 

Эх сурвалж: ТЕГ