Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

CES 2018 үзэсгэлэнд LG ELECTRONICS шилдгийн шилдэг өргөмжлөлийг хүртсэн гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнүүд болон роботуудын хамт оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 30
Сурталчилгаа

 Лас Вегас хотноо болсон үзэсгэлэнд LG дэлхийн технологийн салбар хувьсан өөрчлөгдөж байгааг батлан харууллаа

Жил болгоны нэгдүгээр сард хэрэглээний цахилгаан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дэлхийн үзэсгэлэн болох CES 2018 энэ удаа АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд LG Electronics дэлхийн технологийн чиг хандлагыг шинээр тодорхойлсон зурагт, дэлгэцийн бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүн ялангуяа робот зэрэг бүтээгдэхүүний хамт оролцон, үзэсгэлэнд хүрэлцэн ирэгсдийн талархлыг хүлээгээд байна.

 

CES 2018 үзэсгэлэнд оролцогсод хормын дотор дэлхийн өнцөг булан бүрд байрлах байгалийн гайхамшиг дундуур аялсан мэт бодит сэтгэгдэл төрүүлэх 2.7 метрийн өндөр, 28 метр урт, 256 OLED дэлгэцээс бүрдсэн LG-ийн талбайд зочлох боломжтой. Энэхүү урт OLED дэлгэц нь Dolby Atmos™ технологийг суурилуулсан тул дуу чимээ ялгаруулалт, дүрсний нягтрал, өнгөний ялгарал дээд зэргээр байх болно. Дэлгэц тус бүр байгалийн гайхамшгийн дүрслэлийг нарийн гаргахаар тохируулагджээ.

LG OLED хавцлын бичлэг

Үүнээс гадна хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн зурагт, дэлгэцийн бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд оролцогсдод LG танилцуулаад байна. Сайжруулсан OLED  болон SUPER UHD зурагтууд нь ThinQ® хэмээх хиймэл оюун ухаан суулгасан ба α (Alpha) 9 процессорыг суурилуулсан тул таны өгсөн үүрэг даалгаврыг илүү хурдан гүйцэтгэх болно.

Хиймэл оюун ухааныг суурилуулж өгснөөр хэрэглэгчид улам хялбараар суваг солих, үзэхийг хүссэн сувгийг зурагт танд өөрөө санал болгох, хялбараар тоглоомд шилжих, бичлэг хайх зэргийг гүйцэтгэх боломжтой боллоо. LG ThinQ® хиймэл оюун ухаан суулгасан зурагтууд нь бусад тоос сорогч, хөгжим өсгөгч, агаар сэлгэгч зэрэг бүтээгдэхүүнийг зурагтаас удирдах боломжтой. ThinQ болон α (Alpha) 9 процессор суулгасан LG SIGNATURE AI OLED W8 зурагт тус үзэсгэлэнгийн хамгийн нэр хүндтэй CES Innovation Awards 2018 шагналыг тус хүртсэн юм.

 

CES 2018 үзэсгэлэнд танилцуулсан LG-ийн гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүн нь  дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлага болоод буй дуу хоолой танигчтай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чадавхыг нэмэгдүүлэх "Internet of Things" төслийг нэвтрүүлсэн. LG InstaView ThinQ хөргөгч нь LG WebOS инновацийн платформ болон Amazon Alexa компанийнн интеграцын тусламжтай  бүтээжээ. Шинэ боломжууд нь хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, хуваарилалт, хэрэглээг удирдах, онлайн захиалга хийх боломжийг танд олгоно.

Технологид дурладаг хүн бүр үзэсгэлэнд танилцуулагдсан шинэ загварын роботод дурлах болно. CES 2018 үзэсгэлэнд LG гурван төрлийн робот танилцууллаа. Солонгос улсын Инчеоны олон улсын нисэх буудалд тавигдсан роботыг хүмүүс мэддэг болоод чамгүй хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд шинэ загварын роботууд нь өмнөх загварыг улам сайжруулсан, илүү ухаалаг болсон. LG Electronics хэрэглэгчдийг ая тухыг илүү хангасан, илүү ухаалаг робот хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлд дэлхийд тэргүүлэх болохын төлөө зорин ажиллаж байна.

CES 2018 үзэсгэлэнгээс LG Electronics-ийн LG AI OLED зурагт CES үзэсгэлэнгийн шилдэг зурагт өргөмжлөл зэрэг CES 2018 үзэсгэлэнгийн 90 орчим тэргүүлэх шагналыг хүртлээ.

"Хэрэглээний цахилгаан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Бид хэрэглэгчдийн хүлээлт, хэрэглээг хөнгөвчилсөн хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашигласан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө LG зорин ажиллаж байна. CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг бүтээгдэхүүнүүд тун удахгүй хэрэглэгчдийн хэрэглээнд очиж, таны хайртай бүтээгдэхүүн байх болно гэдэгт итгэлтэй байна”

хэмээн Казахстан улсын Алмата хотын LG Electronics-ийн Маркетингийн захирал Наталъя Новикова хэллээ.    

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.