Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цэвэрбал: МСБХ-ны удирдлагын талаарх буруу ойлголтууд Дээд шүүхийн шийдвэрээр эцэс боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын дээд шүүхээс Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагатай холбоотой дөрвөн жил үргэлжилсэн асуудлыг шийдвэрлэжээ. Энэ талаар өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ.

МСБХ-ны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал "Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү энэ сарын 18-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон А/47 тушаал гаргасан. Улмаар Монгол Улсын гурван шатны Шүүхээр хэлэлцэж, эцсийн шийдвэрийг Монгол Улсын дээд шүүх тогтоолоо гарган шийдвэрлэсэн.

Ингэснээр МСБХ-ны хууль ёсны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Б.Дамба гэдэг нь дахин нотлогдлоо.

Монголын Сагсан бөмбөгийн холбооны нэр, хүчингүй болсон хуурамч тамгыг ашиглан өөрийгөө МСБХ-ны Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж буй Б.Тамир гэх хүн хууль бус үйл ажиллагаа явуулсаар 4 жил боллоо.

Уг нь 2014 онд Б.Тамирын удирдаад байгаа холбоог хүчингүй болгох, түүнийг ерөнхийлөгчөөр тооцохгүй байх шийдвэр гарсан. Бид хүлээцтэй хандаж ирсэн. Одоо шүүхийн шийдвэрээр нэгдсэн нэг холбоо боллоо.

МСБХ-ны удирдлагын талаарх буруу ойлголтууд ийнхүү Дээд шүүхийн шийдвэрээр эцэс болж, хууль биелүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас шаардаж байна.

Иймд цаашид МСБХ-ны хууль ёсны удирдлагууд бид тамирчдын эрх ашгийг хамгаалан Үндэсний дээд лигийн тоглолтыг Спортын төв ордонд тоглуулах, хууль бус этгээдүүдтэй хамтран хийж буй ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ц.Цогзолмаа нараас хүсэж байна. Сагсан бөмбөгийн спортод үүсээд байгаа хагарал, хуваагдал, хямралыг зогсоохыг бид хүлээж байна" гэлээ.