2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
27°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
13°
16:00
S32
20°
17:00
S32
21°
18:00
S32
21°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32
03:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаар болон Орчны бохирдлын талаар эрдэмтэд чуулж байна

ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр  болж байна. 

Энэхүү хурлыг ШУА болон түүний харьяа хүрээлэнгүүд, АЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран  Агаарын бохирдлын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж буй Монгол улсын холбогдох байгууллагууд болон гадаад улсын байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 40 гаруй эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион байгуулж байна. 

Бага хурлын үеэр Улаанбаатар хотын Агаар болон Орчны (хөрс, ус) бохирдлын тоон мэдээлэл, бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгааны үр дүнг нэгтгэх, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр “Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн” байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны бодитой шийдлүүдийг тодорхойлох аж. 

Түүнчлэн энэ үеэр  БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн Агаарын чанарын менежментийн хэлтсийн мэргэжилтнүүд мөн ХБНГУ-ын холбогдох судлаач нар оролцож өөрсдийн судалгааны үр дүн, орчны бохирдлыг бууруулах арга аргачлал шийдлийг танилцуулж байгаа юм байна. 

Эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын агаарын чанарын асуудал ба мониторинг, агаар дахь тоосонцрын бохирдол, агаарын бохирдлын нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, усны нөөц болон бохирдол, хөрсний бохирдол, хүн амын шилжилт хөдөлгөөн, хот төлөвлөлт, эрчим хүчний нөөц, барилгын стандарт, дулаан алдагдал, гэр хороолол дахь ариун цэврийн байгууламж, агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого арга хэмжээ, түүнд шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог тодорхойлсон өргөн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

Энэхүү хурлаас  Агаар болон орчны бохирдлыг бууруулахад “Төр - Шинжлэх ухаан - Хувийн хэвшлийн” хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг тодорхойлох улмаар төрөөс авч хэрэгжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөмж санал боловсруулан холбогдох байгууллагууд болох Нийслэлийн засаг даргын тамгын газар, Агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэх юм. 

 

Эх сурвалж: ШУА

x