Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 29: Гүйцэтгэл- Менежментийн шалгалт

ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
 

  -Мэдлэгт биш амжилтад хүрэх нь менежментийн баталгаа, бас зорилго юм-

Менежментийн туйлын шалгуур нь гүйцэтгэл билээ. Өөрөөр хэлбэл менежмент нь хэдийгээр мэргэжлийн болон шинжлэх ухааны элементүүдийг агуулдаг ч илүү практик ач холбогдолтой. Менежерүүдэд цол зэрэг өгөх эсвэл менежерийн ажлыг зөвхөн тусгай сургууль төгссөн хүнд өгөх зэргээр менежментийг мэргэжүүлэхээс илүүтэйгээр эдийн засаг, нийгмийг хохироох арга байхгүй.

Харин ч эсрэгээрээ сайн менежментийн шалгуур болох чадвартай ажилтанд өөрийн ажлаа хийх боломжийг олгодогт байдаг юм. Менежментийг "шинжлэх ухаан", эсвэл "мэргэшсэн" болгох оролдлого нь "төвөгтэй асуудлуудыг", бизнесийн амьдралын таашгүй асуудлууд болох эрсдэлийг, бүх сайн мууг нь, хий хоосон өрсөлдөөн, хэрэглэгчдийн "бодлогогүй сонголтуудыг" арилгах зорилготой бол үүний үр дүнд эдийн засаг эрх чөлөөгөө гээж, өсөж дэвжих чадвараа алдана.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Таны удирдах арга барилуудаас аль нь сайн үр дүн үзүүлж байсан бэ? Үүнээс хойш аль арга барилыг орхих хэрэгтэй вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.