Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагаан Баасан гараг" цахим худалдааны зад ХЯМДРАЛ ирэх сарын 2-нд явагдана

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
 

Монгол түмний уламжлалт баяр cap шинийн өдрүүдийг угтан "Цахим худалдаа, хөгжлийн төв“-өөс хэрэглэгчдэдээ зориулж "Цагаан Баасан гараг" цахим худалдааны зад хямдрал зарлахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ирэх хоёрдугаар сарын 2-ны Баасан гарагт болох уг арга хэмжээнд гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, хувцас хэрэгсэл, тавилга гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлдэг онлайн худалдаа эрхлэгчид оролцох аж.

Тухайлбал, shoppy.mn, Mild cosmetics, Mmarket.mn, Emonos.mn, Shuud.com, Megashop.mn, Rio.mn, Beautysecrets.mn, Zen Art зэрэг цахим худалдааны сайтууд "Цагаан Баасан гараг”-т бараа бүтээгдэхүүнээ огцом хямдруулах юм байна. Энэхүү цахим хямдралаар нэг өдөр есөн компани оролцож байгаагаараа онцлог юм.

 

"Цагаан Баасан гараг" онлайн худалдааг зохион байгуулагч Цахим Худалдаа Хөгжлийн Төвийн захирал Т. Солонго "Их хотын завгүй иргэдийнхээ алтан цагийг хэмнэсэн нэг өдрийн онцгой хямдрал бүхий цахим худалдааг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Түм түжигнэж, бум бужигнасан cap шинийн баярын өдрүүд дөхсөн энэ үеэр дэлгүүр, худалдааны төвүүдэд урт дараалал үүсгэж зогсдог цаг ард хоцорч байгаа.

Ганцхан товч дараад гар утаснаасаа хүртэл худалдан авалт хийх боломжийг олгож байгаа нь завгүй амьдралын хэв маягтай орчин үеийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг арга хэмжээ болж байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Цагаан Баасан гараг арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хэрэглэгчдийнхээ хэрэгцээг ойлгож эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд хаана ч байхгүй хямдралтай үнээр ганцхан энэ өдөр худалдаалж буй хамтрагч байгууллагуудтайгаа ажиллахад таатай байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар цахим худалдааны давуу талыг хэрэглэгчиддээ таниулахаас гадна энэ салбарыг цаашид хөгжүүлэхээр бид зорин ажиллаж байна. Цагаан Баасан гарагийн огцом хямдралтай онлайн худалдаагаа жил бүрийн cap шинийн баяраар уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Цагаан Баасан гарагийн үеэр бараагаа огцом хямдруулж хэрэглэгчиддээ онцгой хямдрал бүхий үйлчилгээ үзүүлж буй дээрх есөн цахим худалдааны компани "Гурван үгт хаягжилтын систем"-ийг ашиглан худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчиддээ нэмэлт гарын бэлгийг өгөх аж.

Мөн энэхүү арга хэмжээнд оролцож буй "KGB Tegbe" хүргэлтийн үйлчилгээний Ерөнхий Менежер М. Мөнх-Эрдэнэ "Гурван үгт ашиглан хүргэлт хийлгүүлж буй үйлчлүүлэгчиддээ хүргэлтийн үйлчилгээг хамгийн өндөр түвшинд үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ хэлсэн юм.

"Цагаан баасан гараг"-ийн онцгой хямдрал хоёрдугаар сарын 1-ний 23:59 цагаас эхэлж хоёрдугаар сарын 2-ны баасан гарагийн 23:59 цагт хаагдах юм байна.