Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Эх түүхийн олимпиад”-д амжилттай оролцсон охинд шагнал гардуулав

ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хилийн чанадад төрж, өссөн Монгол хүүхдүүдийн дунд Монгол түүхийн мэдлэг олгох, эх хэл, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан юм.

Олимпиадыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн хоёр түвшинд явуулж 11-14 насны ангилалд нийт 75 хүүхэд оролцсоноос Москва хотын 14 дүгээр дунд сургуулийн сурагч Д. Өнөрмаа дэд байрыг эзэлсэн байна.

Олимпиадад шагналт байр эзэлсэн бүх хүүхдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, худам монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг олгосныг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс нийт оролцсон хүүхдүүдэд талархал илэрхийлж, Доржготовын Өнөрмааг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч, шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

Элчин сайд Б.Дэлгэрмаа “Анх удаагийн цахим олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс 2 насны ангилалд нийт 132 хүүхэд цахим сорил бөглөж, эссэ бичиж өрсөлдлөө. Цаашид уламжлал болгон явагдах олимпиадын цаг хүрээ улам өргөжин тэлэх болно гэдэгт итгэж байна” гэв.

 

Эх сурвалж: ГХЯ