Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аэрофлот Оросын хөлбөмбөгийн фэнүүдийг 9 центээр тээвэрлэнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Оросын иргэний агаарын тээврийн хамгийн том компани Аэрофлот 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр үндэсний шигшээ багаа дэмжихээр тэмцээн болох хотуудын хооронд аялах фэнүүдэд 5 рублийн  ($0.09) тасалбар өнөөдрөөс захиалга авч эхэлсэн байна.

Оросын багийн фэнүүд нэг талдаа 5 рублиэр дотоодын нислэгт зорчих ба хоёр талдаа 10 рубль болох ажээ. ДАШТ-ий үеэр Москва, Санкт Петрбург, Самара хотуудад ОХУ-ын багийн A хэсгийн тоглолтууд болох юм.

Анхны тоглолт нь зургаадугаар сарын 14-нд Москвагийн Лужники стадионд ОХУ-Саудын Арабын багуудын хооронд болно.

Өнгөрсөн сард Аэрофлотын гүйцэтгэх захирал Виталий Савельев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа энэ саналыг танилцуулж, ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан юм.

Бүх татвар нь багтсан 5 рублийн тасалбарыг тэмцээн болохоос гурав хоногийн өмнө Оросын хотуудаар зарагдаж эхлэх ажээ. Аэрофлот компани нь Английн Премиер Лигийн Манчестер Юнайтед багийн гол ивээн тэтгэгч юм.

 

Эх сурвалж: Russia Today