Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Харви Уэйнштэйний хувийн туслах асан эмэгтэй шүүхэд ханджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сэкс дуулианд холбогдоод байгаа Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйний хувийн туслах асан эмэгтэй өчигдөр түүнийг шүүхэд өгсөн байна.

Сандип Рэхэйл 2013 оны хоёрдугаар сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл хоёр жилийн хугацаанд нэрт продюсерийн туслахаар ажиллаж байгаад бэлгийн дарамт, ажлын хүнд нөхцлийг нь тэвчиж чадалгүй ажлаа өгсөн гэнэ.

Туслах эмэгтэй Уэйнштэйний бүх хормойн явдлын гэрч болохын хажуугаар түүний дарамтад өртөж байснаа шүүхэд мэдэгдсэн байна.

Продюсер түүний биед хүчээр хүрдэг, ихэнх үед нүцгэн байхдаа уулзаж ажил ярьдаг байжээ. Мөн Рэхэйл продюсерийн чалхыг нэмэгдүүлдэг эмийг байнга бэлэн байлгадаг, эмэгтэйчүүдтэй уулзах байрыг бэлдэж өгдөг, уулзсаных нь дараа буйданг бохирдуулсан үрийн шингэнийг нь цэвэрлэх, хэрэглэсэн бэлгэвчийг нь хаях зэрэг бохир ажлуудыг хийж байснаа шүүхийн бичиг баримтад өгүүлжээ.

Тэр бас Уэйнштэйний уулзах бүсгүйчүүдийн нэрс, утасны жагсаалтыг бэлдэж өгдөг байсан гэнэ. Нэрт продюсер долоо хоногт дунджаар гурван удаа ажлын байрандаа, зочид буудалд янз бүрийн бүсгүйчүүдтэй уулздаг байжээ.

65 настай Уэйнштэйн олон арван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, заримыг нь хүчиндсэн хэргээр сүүлийн хэдэн сарын турш хэвлэлээр бичигдэж, түүний эсрэг олон хүн шүүхэд зарга мэдүүлээд байна.

 

Эх сурвалж: ABCnews