Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд нийт 79 төсөл хөтөлбөрийн газрыг чөлөөлнө

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд энэ онд нийт 79 төсөл хөтөлбөрийн газрыг чөлөөлөх юм байна. Үүнд:

  • “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” хөтөлбөрт багтсан 24 авто зам болон замын байгууламж,
  • нийт 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн барилга,
  • инженерийн шугам сүлжээний 11 төлөвлөлт,
  • “Дугуйн зам” дэд хөтөлбөр багтжээ.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүргийн 6-р дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талын холбоос зам болон Замын цагдаагийн уулзварын олон төвшний гүүрэн гарцын зураг төсөл ирээд байгаа аж.

Зураг төслийн дагуу суурин судалгааг гарган, газар чөлөөлөх тухай урьдчилсан мэдэгдлийг хүргүүлж эхэлжээ.