Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 27: Менежментийн ухаан

ikon.mn
2018 оны 1 сарын 27
iKon.MN
 

 -Хэрэв та ямар нэг зүйлийг ойлгохгүй байгаагаасаа болоод хуулбарлаж чадахгүй байгаа бол тэр зүйл тань зохион бүтээгдсэн биш зүгээр л хийгдчихэн байна гэсэн үг-

Тавин жилийн өмнө Менежментийн арга барил номоо хэвлүүлэхэд өмнө нь хэний ч хуулбарлаж чаддаггүй байсан, гоц ухаантнууд л ойлгодог мэт санагдах менежментийг сурах боломж хүмүүст нээгдсэн билээ.

Намайг анх менежментэд хөл тавьж байхад энэ чиглэлийн ихэнх мэдлэг инженерийн салбараас ирсэн байсан юм. Зарим нь бас нягтлан бодох бүртгэлээс, сэтгэл судлалаас, нөгөө хэсэг нь харин хөдөлмөрийн харилцаанаас. Эдгээр бүх салбарууд тус тусдаа байсан бөгөөд тийм байхдаа үр ашиг багатай байсан.

Та зөвхөн хөрөөтэй байснаар эвсэл ганц алхтайгаар бахь гэж юу байдгийг мэдэхгүй бол мужаан болж чадахгүй шүү дээ. Эдгээрийг бүгдийг нь цогцлоож байж сая шинийг зохион бүтээх болно. Энэ л миний Менежментийн арга барил номоо бичиж байхдаа хийсэн зүйл минь юм. Ингэснээрээ би үүнийг мэргэжлийнхээ чиглэл болгож хувиргасан.  

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Таны удирдлагын дадал замбараагүй юу эсвэл системтэй юу?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.