Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 26: Нийгмийн экологич

ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
 

 -Миний бодлоор тогтвортой байдал болон өөрчлөлт шинэчлэлийн хэрэгцээн дундаас үүссэн сөргөлдөөн нийгэм болон соёл иргэншилд чухал байсан-

Байгалийн экологич хүн биологийн орчныг судалдагтай адил миний бие хүний бүтээсэн орчныг судалдаг учраас өөрийгөө "нийгмийн экологич" гэж нэрийддэг. "Нийгмийн экологич" хэмээх нэр томьёог би өөрөө зохиосон юм. Гэвч энэ чиглэл нь эртнээс уламжлагдаж ирсэн билээ.

Үүнийг батлах хамгийн чухал баримт  нь Алэксис дө Токвилын Америкийн ардчилал бүтээл юм. Гэвч хэн ч Викториагийн үеийн англи залуу Волтер Бэйжхот шиг надтай үзэл бодол, санаа сэтгэл болон хандах хандлагаараа адилхан байж чадахгүй.

Над шиг нийгмийн асар их өөрчлөлтийн дунд амьдарч байснаараа Бэйжхот шинэ институтүүд болох эрүүл ардчиллын цөм нь төрийн алба болон яамд, харин эрүүл эдийн засгийн цөм нь банкнууд болж байгааг олж харжээ. 

Бэйжхотоос 100 жилийн дараа, би байгууллагуудын нийгмийн шинэ институт нь менежмент гэдгийг, түүний дараагаар мэдлэг бол шинэ нөөц баялаг гэдгийг, мөн мэдлэгтэй ажилтнуудыг зөвхөн пост-индуратриалст биш пост-социалист, пост-капиталист ч манай нийгмийн шинэ ноёрхогч анги гэдгийг олж харсан юм.

Бэйжхот бид хоёр хоёулаа тогтвортой байдал болон өөрчлөлт шинэчлэлийн хэрэгцээн  дундаас үүссэн сөргөлдөөн нийгэм болон соёл иргэншилд чухал байсныг анзаарсан.

Тиймээс ч би Бэйжхот өөрийгөө заримдаа "консерватив үзэлтэй либерал", эсвэл "либерал үзэлтэй консерватив" гэж тодорхойлж болох ч хэзээ ч консерватив үзэлтэй консерватив" эсвэл либерал үзэлтэй либерал" гэж тодорхойлж чадахгүй гэснийг нь сайтар ойлгодог билээ. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Та болон танай байгууллага өөрчлөлтийн хүчин мөн үү? Өөрчлөлтийг бий болгож, түүнийгээ тэнцвэржүүлэхийн тулд та ямар арга хэмжээнүүд авч болох вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.