Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Токиод сүүлийн 48 жилд тохиолдоогүй хүйтэн болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Японы нийслэл Токиод их хэмжээний цас орж, огцом хүйтэрсэн юм.

Одоогийн байдлаар агаарын хэм өдөртөө Цельсийн -4 хэм хүрсэн нь сүүлийн 48 жилийн түүхэнд хамгийн хүйтэн өдрүүд болж байгааг Японы Цаг Уурын агентлаг мэдээлжээ.

“Цаг уурын хүрээлэн сүүлийн 33 жилийн түүхэнд анх удаа Токио хотод хүйтрэлтийн талаар сэрэмжлүүлэг гаргалаа. Энэ байдал Бямба гараг хүртэл үргэлжлэхээр байна” гэж хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Котаро Ногами сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Токиогийн зарим хэсэгт цасны зузаан 23 см хүрсэн нь дөрвөн жилийн хугацаанд тохиолдоогүй ховор үзэгдэл гэнэ. Мөн хотын түргэн тусламжийн алба анх ажиллаж эхэлсэн 1936 оноос хойш нэг өдөрт хамгийн олон дуудлагыг Лхагва гарагт хүлээж авснаа мэдээлжээ.

Ханиад томуу, халтиргаа гулгааны бэртэл зэрэг хүйтэн цаг ууртай холбоотой дуудлагууд 2,826 удаа ирсэн байна. Ерөнхийдөө өвлийн улиралд дуудлагын тоо нэмэгддэг ч 80 жилийн хугацаанд өдөрт дунджаар 2,000 орчим дуудлага ирдэг байжээ.

 

Эх сурвалж: Japan Today