Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

МУБИС-ийг түшиглэн "Зайны сургалтын төв" байгууллаа

ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн "Зайны сургалтын төв" байгууллаа. Төслийг БСШУСЯ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй юм.

Тус төв ашиглалтад орсноор их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулсан зайны, үнэлгээний чиглэлээр сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт зохион байгуулах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулах боломж бүрдэж байна.

Багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох ажлын хүрээнд таван төвийг МУБИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургуульд тус тус байгуулжээ.

Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.

 

Эх сурвалж: БСШУСЯ