Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Парис хот үерт автаж, Луврын музей хаалгаа барьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Парис хотын дундуур урсдаг Сена мөрний ус нэмэгдэж, түвшин нь дээшилсээр байна.

Лхагва гарагийн байдлаар усны түвшин 5.2 метр хүрсэн ба ирэх Бямба гарагт 6.1 метрт хүрнэ гэсэн тооцоог хотын эрх баригчид гаргажээ.

2016 оны зургаадугаар сард Сенагийн усны түвшин хэвийн хэмжээнээсээ 4 метрээр нэмэгдэхэд Луврын музей зэрэг хэд хэдэн түүхэн байгууламжууд хаагдахад хүрч байв.

Үерийн улмаас Парис хотын хархны сүрэг ил гарч ирэн шинэ хуурай амьдрах газар хайж эхэлсэн байна.

Хотын хэд хэдэн метроны өртөөнүүд хаагдаж, эргийн оршин суугчдыг нүүлгэсэн бол Луврын музей нэг давхарын үзмэрүүдээ дээд давхрууддаа нүүлгэж, хаалгаа барьжээ. Үерийн аюулын түвшнийг дээрээсээ хоёр дахь буюу улбар өнгийн түгшүүр гэж зарлаад байна.

Парис хотын дарга Анна Идальго шуурхай хурал зохион байгуулж, нөхцөл байдлыг дүгнээд одоогоор гамшгийн хэмжээнд хүрэх хараахан болоогүй, гэхдээ ноцтой байдалд байна гэж үзжээ.

Парис хотод 1910 онд “зууны үер” болоход Сенагийн усны түвшин 8.62 метрт хүрч байв. Тиймээс тус хот байнгын үерт бэлдэж байдаг юм.

“Үер болох уу гэсэн асуулт байхгүй, хэзээ болох вэ гэдэг нь л чухал” гэж хотын даргын орлогч Коломбе Броссел 2016 онд ярьж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian