Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс 2021 оноос эхлэн нүүрс шатаадаггүй орон болно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон 2021 онд өөрийн улсын бүх нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаана гэж амлалаа.

Швейцарийн Давост болж байгаа Дэлхийн Эдийн Засгийн Чуулган дээр тэр хэлэхдээ “Бид Франц улсыг цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцлийн үлгэр жишээ болгохоор шийдсэн” гэж хэлжээ.

Макроны амлалт түүний өмнөх ерөнхийлөгч Франсуа Олландын амласан хугацааг улам ойртуулж байгаа юм. Олланд өмнө нь 2023 онд нүүрснээс татгалзана гэж мэдэгдэж байжээ.

Франц улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 1 хувь нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынх байдаг. Тиймээс тэдний хувьд төдийлөн хүндрэлтэй шийдвэр биш гэж үзэж болно.

Харин АНУ-ын засаг захиргаа Макроны бодлогын эсрэг алхам хийж байгаа.

Дональд Трамп сонгуулийн амлалтандаа тус улсын нүүрсний салбарыг сэргээхээ илэрхийлж, Барак Обамагийн байгаль орчныг хамгаалах гол гол шийдвэрүүдийг цуцалсан юм.

Тэр бас АНУ-ыг Парисын Цаг Уурын хэлэлцээрээс гаргаж, дэлхийд ганцаардуулаад байна. Энэ боломжийг ашиглан Франц улс байгаль орчныг хамгаалах чиглэлд дэлхийг тэргүүлэх зорилт тавьж байна.

 

Эх сурвалж: Independent