Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүх Цэцэд хүсэлт ирүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж үзэн хүсэлт ирүүлжээ. 

Уг хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр болно гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.