Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос хоёр Солонгосыг нэгтгэхийг уриаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэм өнөөдөр өглөө “эх орондоо суугаа болон гадаадад амьдарч байгаа бүх Солонгосчуудад” хандаж, бусад улс орнуудын дэмжлэггүйгээр эх орноо нэгтгэхийг уриалсан нь ховор үйл явдал байлаа.

Пёньяны төв хэвлэлийн мэдээнд дэлхийн бүх Солонгосчууд Хойд ба Өмнөд Солонгосын хооронд хамтын ажиллагаа, иргэдийн зорчих урсгал, харилцаа холбоог хөгжүүлэхийг дэмжин ажиллах хэрэгтэй байгааг бичээд Солонгосын хойгт эвлэрэл бий болох үйл явцад саад хийх гэсэн аливаа оролдлогыг Пёньян бут цохино гэсэн байна.

Мөн Солонгосын хойгт явагдаж байгаа гадны зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн сургуулилалт нь хоёр Солонгосын нэгдлийн гол саад болж байгааг дурджээ.

Мэдээнд бас 2018 он бол БНАСАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой, Өмнөд Солонгост Өвлийн олимп зохион байгуулж байгаа тэмдэглэлт жил тул хоёр Солонгост эвлэрэн нэгдэх алхам хийх тохиромжтой цаг үе гэсэн байна.

 

Эх сурвалж: Reuters